Саналаа бичнэ үү
Татварын тооцоолуур
Монгол Улсын Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4-р зүйлд заасны дагуу бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүлд албан татвар ногдуулна.
Татвар төлөх хугацаа
Хувь хүн: Тухайн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Аж ахуйн нэгж, байгууллага: автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
Албан татвар төлөгчийн үүрэг
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа төлнө.
Тооцоолуур
Тооцоолсон үр дүн