Саналаа бичнэ үү
Татварын тооцоолуур
Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад галт зэвсгээ бүртгүүлж, гэрчилгээ авсныг үндэслэн харьяалах татварын алба бүртгэнэ. Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна
Татвар төлөх хугацаа
Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.
Албан татвараас чөлөөлөх
- музейн үзмэр;
- иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй;
- хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон;
- байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсэг;
Албан татвар төлөгчийн үүрэг
Өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулна. Галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын 10 өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авна. Албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын 10 хоногийн дотор бүртгүүлнэ.
Тооцоолуур
Албан татвар төлөх боломжууд
Цахим татварын систем
- https://e-tax.mta.mn/
- https://ebarimt.mn/
Гар утасны аппликейшн
- Ebarimt
Пос терминал
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд
- Дүнжингарав ТҮНТ
- Мишээл ТҮНТ
- Ebarimt