Татварын Ерөнхий Газар

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч бүртгэх тухай .

   Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.

   Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22- ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан.

   Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14-т “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10-т “хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.” гэж тус тус өөрчилсөн.

   Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасан хуулийн заалтуудын сайтар судлан, эцсийн өмчлөгчөө зөв тогтоох шаардлагатай.















































































 

 

41 дүгээр зүйл.Эцсийн өмчлөгчийг тогтоох

:)