Татварын Ерөнхий Газар

Мэндчилгээ.

   Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа татварын улсын байцаагч, албан хаагчид, тэдний гэр бүлд болон шинэ үеийн татварын тогтолцоог бий болгох, хөгжүүлэхэд бүхий л сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад буурлууддаа баярын мэнд дэвшүүлье.

  Манай хамт олон Татварын II шинэчлэлийг хэрэгжүүлэх, татварын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилтын хүрээнд “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг бүрэн нэвтрүүлснээр татварын бодлогыг оновчтой тодорхойлох, татварын албаны үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгохын зэрэгцээ татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, хууль хэрэгжүүлэх цаг хугацаа, зардлыг бууруулахаар ажиллаж байна.

   Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эдийн засгийн өсөлт буурсан энэ цаг үед хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Татварын улсын байцаагч, албан хаагч Та бүхэндээ талархснаа илэрхийлэхийн ялдамд ажлын амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

                                                                                           ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ

:)